image
“Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн аян эхэллээ МУХТеатр нь 66 дах жилийн намар цагийн үзвэрийн нээлтээ 10-р сарын 11-ээс эхлэн нээх гэж байна. Тэд сүүлийн 5 жил намар намартаа хөдөө орон нутгийн хүүхэд багачуудад хүрч уран бүтээлээ толиулдаг байсан бол энэ жил хотын хүүхэд багачуудадаа “Хүүхэлдэйн театртай танилцаарай буюу багц жүжгүүд”-ийн аянаа эхэлж байна.

Монгол Улсын Хүүхэлдэйн театр

Нэрнээс нь хүртэл хүүхэд нас сонсогддог манай гэгээн ордонд тавтай морилно уу.

Монгол Улсын Хүүхэлдэйн театр нь сайд нарын зөвлөлийн 1948 оны 07 дугаар сарын 17-ны 203 дугаар тогтоолдоо “Улаанбаатар хот ба хөдөөгийн хүүхдийг уран сайхнаар үйлчлэх зорилгоор урлагийн хэрэг эрхлэх газрын дэргэд Монгол Улсын Хүүхэлдйэн театр үүсгэн байгуулагдаж, анхны мэргэжлийн уран бүтээлчдээ ЗХУ-ын нэрт хүүхэлдэйч С.Образцовын нэрэмжит театрт суралцуулан, мэргэжлийн тайз, үзэгчдийн танхимтай болж гал голомтоо бадраасан түүхтэй.

Эдүгээ тус театр их, бага гэсэн хоёр тайзнаа уран бүтээлээ тавьдаг. Үзэгчдийн ихэнх нь цэцэрлэгийн болон ЕБС-ийн насны хүүхдүүд байдаг бөгөөд тэдэнд зориулж үндэсний болон дэлхийн сонгодог хүүхдийн зохиолоос түүвэрлэн авч тайзнаа амилуулдаг юм. Хүүхэлдэйн урлагийн багт, таягт, утсан, бээлийт, хуруун, сүүдэр гээд бүхий л төрөл жанраар туурвидаг.
Захиргаа, үйлдвэр анги, уран бүтээлийн анги гэсэн бүтэц, зохион байгуулалттайгаар 32 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

 

Мэдээ мэдээлэл

Prev Next

Баяр ёслол тэмдэглэнэ

Баяр ёслол тэмдэглэнэ

Манай театрын хамт олон алдрай бяцхан хүүхдүүдийн төрсөн өдөр, үсэглэлийн баяр, шинэ жил гэх мэт олон баярыг хэзээ ч мартагдахаарааргүй нандин сайхан дурсамж үлдээн, хайртай үлгэрийн баатруудынх нь хамт хамгийн...

Дэлгэрэнгүй